Эрүүл амьдарцгаая

Хүн бол булчингийн амьтан. Байгалийнхаа бүтээгдэхүүнээр хооллодог сүү өвсөн тэжээлтэн байжээ. Хүн үүссэн цагаасаа эрүүл чийрэг булчинлаг бие бялдартай, ямар ч өөхлөг давхаргагүй, ямар ч өвчин хуучгүй, зөвхөн гэнэтийн осол юмуу, үхэн үхтлээ урт наслаж, эрүүл амьдардаг байжээ. Эртний хүмүүс уул хадаар гүйж, харайж хүнс тэжээлээ шууд байгалиас нь хүртэж, цэвэр булаг шандаар ундаалж байгальд атаархмаар аз жаргалтай байжээ. Гэтэл орчин үеийн хүн төрсөн цагаасаа үхлийн хороор тэжээгдэж, өвчний үүр болж байна.
Ходоод нь хогийн сав шиг. Оюун ухаан нь эрүүл мэндийн боловсрол, өөрийгөө хайрлах ухаан дутаж байна. Өөрийнхөө бие бялдраар бахархах хүн дэндүү цөөхөн. Та өөрийнхөө жинхэнэ төгс болгож чадна гэдэгт 100% итгэх хэрэгтэй. Энэ үнэхээр боломжтой. Хэдхэн сарын дотор гоолиг биетэй болох боломжтой. Таны бие булчингаас тогтсон гэдгийг сайн санаж яв!
Булчинг зөв хөгжүүлснээр өөхлөг давхаргыг арилгахад л төгс бие бялдартай болно. Энэ бол fitness (бие бялдрыг зөв хөгжүүлэх дасгал). Гэхдээ хооллолтыг бас зөв зохицуулах хэрэгтэй. Та байгалийн амьтан байгалийнхаа л хүнсийг хэрэглэ!
Юу? Мэдээж жимс, ногоо, үр, самар, ус, сүү цагаан идээ, загас г.м. Орчин үеийн, хотын амьдралын хэв шинж дэндүү өөрсдийгөө устгаж байна. Буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол ямар олон үр дагавартайг мэдэж байгаа. Мэдэхгүй ч хүн байгаа. Мэдсээр байж хайхрахгүй ч хүн байгаа.
Яагаад?1-рт Жилээс жилд хөгширч байгаагаа нас тогтох гэх юм. Миний бодлоор хүн 120 гаруй наслах боломжтой атал 30 гараад л 120 насныхаа талд хүрээгүй байж өөрийгөө хөгшинд тооцож эхэлдэг.
2-рт өвчин ярих дуртай. Дөнгөж 20 гаруйхан настайгаасаа эхлээд элдэв өвчин ярих нь үнэхээр ичмээр. Өөрийгөө сул дорой, ямар ч сэтгэлийн тэнхээ, тэвчээр хатуужил, эрүүл мэндийн боловсролгүй байгаагаа мэдэх хэрэгтэй. Миний бодлоор бие бялдар хөгжүүлэх дасгалаар (fitness) тогтмол хичээллэж, зөв хооллож байвал ямар ч өвчин эмгэг тусахгүй эрүүл чийрэг, өөрөөрөө бахархаж өөдрөг, ямар ч хүнд ажлыг даван гарах эрч хүчтэй байдаг гэдэгт итгэлтэй байна.
Үүнд 7 хоногт 3 хан удаа 1 хичээллэхдээ 1 цаг идэвхтэй хөдөлгөөнт дасгал (fitness)-ээр хичээллэж, зөв хооллож, сайн амарч сурч хэвших хэрэгтэй. Fitness-ээр ямар ч насны эрэгтэй, эмэгтэй бүгд л хичээллэх боломжтой.
Өсөлтийн насныханд бие бялдарыг нь эхнээс нь зөв хөгжүүлж, өсөлтийг хурдасгана.
Дунд насныханд илүүдэл жин хуримтлагдахаас сэргийлнэ. Дундаас дээш насныханд хөгшрөлтийг удаашруулна. Залуу биеийг хадгалж явахад хэрэгтэй. Булчингаа идэвхтэй зөв ажиллуулахгүй бол төгс сайхан бие бялдартай харагдахгүй, улам эв хавгүй өөхөн биетэй, үе мөч чинь удаан хөдөлгөөнгүй байснаас шохойжин хатуурч, хөдөлгөөнгүй болж, наснаасаа эрт хөгширнө, амархан хугарч бэртэмтгий болно. Залуу хүн болгон биеэ зөв сайхан хөгжүүлэх хэрэгтэй шүү!
Хөвгүүд дэндүү туранхай, охид нь дэндүү харвинтай, тэгээд бүгд бөгтийж явж байгаа нь үнэхээр бие бялдраа хөгжүүлэхэд анхаарахгүй байна гэсэн үг. Бас эмэгтэйчүүд жирэмслээд, амаржаад ирхээрээ биеэ гаргуунд нь хаяж байгаа нь харамсалтай. Эмэгтэй хүн эрийн чимэг, ертөнцийн гэрэл гэгээ, гоо сайхан нь гэдгээ үргэлж ямар ч үед санаж явах хэрэгтэй. Хэзээ ч гоо сайхнаа алдаж болохгүй. Энэ нь гоёж гоод гэсэн үг биш шүү. Эрүүл өвчин хуучгүй, чийрэг биетэй, гоолиг залуу хэвээрээ гэр бүлээ зөв хооллодог байх хэрэгтэй гэсэн үг юм шүү.
Эмэгтэй хүн гэр бүлийн хооллолт, амралт чөлөөт цагт монополь эрхтэй байдаг, үүнийгээ ашиглах хэрэгтэй. Гэр бүлээ эрүүл хүнсээр зөв хооллуулж заншуулах хэрэгтэй. Тэгвэл нөхөр тань таргалахгүй, хүүхдүүд тань өсгөлүүн эрүүл чийрэг өснө. Бас амралтын үеэрээ ямар нэгэн спортоор хичээллэцгээж, эрүүл агаарт уул хадаар алхах зэрэг идэвхтэй амралтанд хэвшүүлэх хэрэгтэй!
0 Сэтгэгдэл: