Инээмсэглэл



Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хү рүү харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархаснаа илэрхийлээгйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.
Зурвасыг авсан найз нь ч маш их баярлаж өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Зөөгч хүү хэзээ ч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.
Хөгшин гуйлгачны тун их баярлажээ. Бүхэл бүтэн хүёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юм санж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхрын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулхаар болж хөлдөн үхэхээс аварчээ.
Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжид паацганан гүйж, эрхэлж тоглож байв.
Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. Өвгөн сэрээд айлуудуын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээжээ байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.

Энэ бүхэн ганцхан ИНЭЭМСЭГЛЭЛ – ийн ач тус байсан юм.


Written by

0 Сэтгэгдэл: