CV-г хэрхэн зөв унших вэ? (Хошин)

МАШ ӨНДӨР МЭРГЭШИЛТЭЙ:
(Тайлал) Том тэнэгтэж байгаагүй.
ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛТЭЙ, ИДЭВХИ ОРОЛДЛОГОТОЙ, ЧАРМАЙЛТТАЙ АЖИЛТАН:
(Тайлал) Зөрүүд.
НИЙТЭЧ ЗАН ЧАНАРТАЙ:
(Тайлал) Хэтрүүлэн уудаг.
ӨӨРИЙНХӨӨ ХӨГЖИЛД БОЛОМЖ БҮРИЙГ АШИГЛДАГ:
(Тайлал) Удирдлагатайгаа нийлж уудаг.
ХЯЗГААРГҮЙ ЧАДАВХИТАЙ:
(Тайлал) Тэтгэвэрт гартал нь хөөж чадахгүй.
ГҮЙЛГЭЭ УХААН:
(Тайлал) Биеэ өмөөрөхдөө гарамгай.
УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ТЭР БОЛГОН ГҮЙЦЭТ БИЕЛҮҮЛДЭГГҮЙ:
(Тайлал) Удирдлагаасаа илүү сэтгэдэг.
АЯ ДАНТАЙ ХҮН:
(Тайлал) Хэзээ дуугай болохоо мэддэг.
АСУУДАЛ ШИЙДЭХДЭЭ БҮТЭЭЛЧЭЭР ХАНДДАГ:
(Тайлал) Өөрийнхөө ажлыг хийх хүнийг яаж ч байсан олдог.
ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХАД БАЙНГА БЭЛЭН БАЙДАГ:
(Тайлал) Авгайгаасаа айдаг.
НЯМБАЙ, ЖИЖИГ САЖИГ ЗҮЙЛИЙГ Ч АНХААРАЛДАА АВДАГ:
(Тайлал) Яршигтай, ядаргаатай хүн.
МАНЛАЙЛАГЧИЙН ШИНЖ ЧАНАРТАЙ:
(Тайлал) Хэтэрхий чанга ярьдаг.
ЦЭЦЭН, УРАН УХААНТАЙ, ХОШИГНОХ МЭДРЭМЖ САЙТАЙ:
(Тайлал) Байнга онигооны сайт ухаж байдаг.
ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ:
(Тайлал) Ажилдаа цагтаа ирдэг.
МАШ ҮНЭНЧ:
(Тайлал) Өөр хаана ч ажилд орох чадваргүй.
АЖИЛДАА ДУРТАЙ:
(Тайлал) Бага цалин өгч болно.
ХАМТ ОЛОН, УДИРДЛАГАТАЙГАА ИХ ЗӨВЛӨЛДДӨГ:
(Тайлал) Залхмаар хүн.
ХОЛ ЯВНА:
(Тайлал) Захирлын хамаатан.
АЖЛЫН ЦАГИЙГ ҮР ДҮНТЭЙ АШИГЛАДАГ:
(Тайлал) Цагаа их хардаг.
ЗОХИОН БҮТЭЭХ ЧАДВАРТАЙ:
(Тайлал) Шаардагдаж буй зүйлийг хийхгүй байх 100 шалтаг олдог.
АЛБАН ТУШААЛ АХИХ БОЛОМЖТОЙ:
(Тайлал) Цалин нэмэх шардлагатай.
ХАТУУ ЧАНГА, ДЭГ ЖУРАМТАЙ, ӨӨРИЙН ҮЗЭЛ БОДОЛДОО ҮНЭНЧ:
(Тайлал) Хуучин эвлэлийн ажилтан хийж байсан.
0 Сэтгэгдэл: