Гүйлт ямар ч эмч, эмнээс илүү ач тустай


Орчин үед хүмүүс эрүүл мэнддээ анхаарч байна гэх нэрийн дор элдэв төрлийн хоол хүнс, аминдэмүүд идэж ууж, бас янз бүрийн спортоор хи­чээл­лэдэг. Тэгвэл ямар ч сай­хан шим тэжээлт бодис хэрэг­лэж, дасгал сургуулилт хийсэн ч гэсэн уушигны багтраа­тай, бага зэрэг явган явахад амьс­­­­­­­гаад­даг, тарган, сульдаа­тай, мөн зүрх судасны буюу зүрхний хэм алдагдах өвчтэй хэвээр байх нь элбэг бий. Тэгвэл эдгээрээс салах хамгийн найд­вартай, хямдхан арга нь гүйх аж. Өглөө оройдоо гүйж хэвшсэн хүний зүрхний цохилт хэвийн, илүүдэл жин­гүй, булчингийн үйл ажил­лагаа, уушигны багтаамж ч хэвийн хэмжээнд байдаг бай­на. Мөн таны даралт багасч, ясны бүтэц сайжирч сийрэг­жилтээс ч урьдчилан сэр­гийлж чаддаг сайн талтай аж.
Гүйлт нь физологид сайн нөлөөтэйгөөс гадна сэтгэцийн эрүүл мэндэд ч сайнаар нө­лөөлдөг байна. Хэрэв та бие организмаа эрүүл байлгахаар шийдсэн бол доорх зөвлөгөөг дагаарай.

Гүйлтээр хичээллэхдээ эхлээд эхний долоо хоногт зургаан минут алхан нэг минут гүйгээрэй. Ингэхдээ гурван удаа давтаарай.

Дараагийн долоо хоногоос алхалтаа таван минут болгож гүйлтээ хоёр минут болгоорой. Үүнийг мөн л гурван удаа давтана. Энэ мэтээр алхалтаа багасгаж гүйлтийн хугацааг сунгасаар зургаан долоо хоног үргэлжилж долоо дахь долоо хоногоос гүйлтээ 10-15 минут хүртэл ахиулсаар та өдөрт нэг удаа гүйхдээ 25-30 минут гүйдэг болох ёстой.

Эхний хэдэн өдөр танд хэцүү хүнд мэт байвч дараа­гийн долоо хоног гэхэд танд ердийн л хугацаа мэт санагдах болно.

Мөн та гүйж байхдаа хэт их ачаалал авахгүйгээр хүнтэй ярьж чадахуйц байдлаар зөөлөн гүйхээ мартуузай. Гүйж дуу­саад заавал буцалсан буюу цэвэршүүлсэн ус ууж алдсан шингэнээ нөхөх хэрэгтэй гэд­гээ бүү мартаарай.


Written by

2 comments: