Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisic ing elit, sed do eiusm
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisic ing elit, sed do eiusm

“FLOWER” - Богино хэмжээний уран сайхны кино

Хэдэн сарын өмнө бид бүхэнд анхны бүтээл болох "Анхны болзоо" буюу "Blind Date" хэмээх богино хэмжээний киногоо толилуулж олон хүмүүсийн сэтгэлийг утсыг хөндөж, монголд short film буюу богино хэмжээний киног мэдрүүлж чадсан Б.Чингүүний гурав дахь бүтээл болох "Flower" хэмээх сэтгэлийн тэнхээ, хайр энэрэлийг харуулсан 10 минут үргэлжлэх киног та бvхэндээ шууд үзэхээр толилуулж байна. Энэ бүтээлийг үзээд "Нэг л үг хүнийг үхүүлж бас амьдруулах хүчтэй" гэсэн үгс санаанд буулаа. За тэгээд найзуудаа киногоо үзээд санал бодлоо бичнэ биз дээ.

Read more

Гүйлт ямар ч эмч, эмнээс илүү ач тустай


Орчин үед хүмүүс эрүүл мэнддээ анхаарч байна гэх нэрийн дор элдэв төрлийн хоол хүнс, аминдэмүүд идэж ууж, бас янз бүрийн спортоор хи­чээл­лэдэг. Тэгвэл ямар ч сай­хан шим тэжээлт бодис хэрэг­лэж, дасгал сургуулилт хийсэн ч гэсэн уушигны багтраа­тай, бага зэрэг явган явахад амьс­­­­­­­гаад­даг, тарган, сульдаа­тай, мөн зүрх судасны буюу зүрхний хэм алдагдах өвчтэй хэвээр байх нь элбэг бий. Тэгвэл эдгээрээс салах хамгийн найд­вартай, хямдхан арга нь гүйх аж. Өглөө оройдоо гүйж хэвшсэн хүний зүрхний цохилт хэвийн, илүүдэл жин­гүй, булчингийн үйл ажил­лагаа, уушигны багтаамж ч хэвийн хэмжээнд байдаг бай­на. Мөн таны даралт багасч, ясны бүтэц сайжирч сийрэг­жилтээс ч урьдчилан сэр­гийлж чаддаг сайн талтай аж.
Гүйлт нь физологид сайн нөлөөтэйгөөс гадна сэтгэцийн эрүүл мэндэд ч сайнаар нө­лөөлдөг байна. Хэрэв та бие организмаа эрүүл байлгахаар шийдсэн бол доорх зөвлөгөөг дагаарай.

Гүйлтээр хичээллэхдээ эхлээд эхний долоо хоногт зургаан минут алхан нэг минут гүйгээрэй. Ингэхдээ гурван удаа давтаарай.

Дараагийн долоо хоногоос алхалтаа таван минут болгож гүйлтээ хоёр минут болгоорой. Үүнийг мөн л гурван удаа давтана. Энэ мэтээр алхалтаа багасгаж гүйлтийн хугацааг сунгасаар зургаан долоо хоног үргэлжилж долоо дахь долоо хоногоос гүйлтээ 10-15 минут хүртэл ахиулсаар та өдөрт нэг удаа гүйхдээ 25-30 минут гүйдэг болох ёстой.

Эхний хэдэн өдөр танд хэцүү хүнд мэт байвч дараа­гийн долоо хоног гэхэд танд ердийн л хугацаа мэт санагдах болно.

Мөн та гүйж байхдаа хэт их ачаалал авахгүйгээр хүнтэй ярьж чадахуйц байдлаар зөөлөн гүйхээ мартуузай. Гүйж дуу­саад заавал буцалсан буюу цэвэршүүлсэн ус ууж алдсан шингэнээ нөхөх хэрэгтэй гэд­гээ бүү мартаарай.


Read more

Linkin Park- The Catalyst, full Video Download

Linkin Park нь анх 1996 онд Америкийн калифорн мужын Agoura Hills-аас гарж ирсэн рок, алтернатив, метал алтернатив чиглэлээр уран бүтээлээ туурвидаг хамтлаг юм. Бид та бүхэнд уг хамтлагийн хамгийн сүүлд гарах A Thousand Suns буюу нэг мянган нар гэх цомогийг татаж авах олон сонголттойгоор хүргэж байна. Цомогийн нээлт нь 2010 оны 9-р сарын 14-нд болох ч нэтээр өнөөдөр цацагджээ. За Linken Park-ийг сонсдог хүмүүс нь таалан соёрхоно уу. Мөн дэлгэрэнгүй орж траклисттэй танилцана уу. Дэлгэрнгүй мэдээллийг энд дарж тэдний үндсэн сайт уруу ороорой.



DOWNLOAD


Read more

Хүзүү чилж өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?


Урт хугацаагаар суугаа ажилладаг хүмүүс хүзүү өвдөх хөших өвчинд нэрвэгдэх нь зөндөө байдаг. Эдгээр хүмүүсийн хүзүүний мөгөөрс нь дарамтад учрахын зэрэгцээ шилэн хүзүүний булчин нь ажиллах цагийн уртад сунаж татагдан ядаргаа бий болгодог. Ийм байдал даамжраад ирэхээр шилэн хүзүүг үргэлжид нь гэмтээж улмаар хүзүү өвдөх өвчинд нэрвэгддэг.
Урт хугацаагаар суугаад, бөхийж ажилладаг хүмүүс юуны өмнө толгойгоо ялимгүй урагш бөхийлгөн чөлөөтэй тэгш сайхан сууж, толгой, хүзүү, цээжээ хэвийн байдалд байлгах шаардлагатай.

Ширээ сандлынхаа өндөр намыг биеийнхээ хэмжээнд яв цав тохируулж, дэндүү бөхийж, бас хэтэрхий гэдийхээс зайласхийх хэрэгтэй. Үүнээс гадна, ширээнийхээ нүүрээс 10-30 градусс жишүү байх тусгай хавтанг захиалгаар хийлгэж хэрэглэвэл хүзүү өвдөхөөс сэргийлэхэд нэн ашигтай юм.

Суугаа ажилтай хүмүүс 1-2 цаг болоод шилэн хүзүүгээ зүүн, баруун тийш нь олонтоо хөдөлгөж байвал сайн. Шилэн хүзүүгээ хөдөлгөхдөө зүүн баруун тийш нь зөөлөн зөөлөн, алгуур аажмаар аль болохоор гүйцэд сайтар хөдөлгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, хоёр мөрөө хөдөлгөх дасгал хийнэ. Юуны өмнө, хоёр мөрөө алгуур аажмаар доош нь хумьж 3-5 секунд, дараа нь хоёр мөрөө дээш нь өргөөд 3-5 секунд болно. Энэ хөдөлгөөнөө 6-8 удаа давтана. Эсвэл ажлын өрөөний хоёр ширээг ашиглаад, хоёр алгаараа хоёр ширээг дарж, хоёр хөлөө зэрэгцүүлэн хөндий өргөөд шилээ хантран 5 секунд болох бөгөөд энэхүү хөдөлгөөнөө 3-5 удаа давтаж хийнэ.

Ойр зайгаас юмыг удаан хугацаагаар харах юм уу, ялангуяа толгойгоо бөхийлгөөд юмыг удаан хугацаагаар харахад шилэн хүзүүг муугаар нөлөөлдөг төдийгүй харааг чилээж, нүдийг харалган болгох аюултай юм. Иймээс удаан цагаар бөхийж ажиллахдаа, зохих цаг өнгөрвөл толгойгоо өргөөд алсын барааг 30 минут хиртэй харж бараалах хэрэгтэй. Ингэх нь ядаргааг тайлдаг бөгөөд шилэн хүзүүний эрүүл мэндэд тун ашигтай байдаг юм.


Read more

Цэлмүүн, Өлзий - “Бид нэг мөрөөдөлтэй”


Залуу дуучин Өлзий, Цэлмүүн нарын хамтран дуулсан “Бид нэг мөрөөдөлтэй” шинэ дуу цацагдаж эхлээд байгаа. Энэ дууны үг, аян дээр дуучин Өлзий өөрөө гар гардан ажилласан ба хөгжмийн найруулгыг “UP music” продакшны хөгжмийн найруулагч Халиун найруулж, бичлэгийг “Дашка” студи дээр хийжээ. Цаашид уг дууны нэрээр нэрлэгдсэн “Бид нэг мөрөөдөлтэй” төсөлт ажлууд хийгдэх бөгөөд яг одоо танд “N”энтертайнмент дээр хийгдсэн тус дууны шинэхэн клипийг хүргэж байна.



Цэлмүүн, Өлзий - “Бид нэг мөрөөдөлтэй” òàòàõ


Read more

Tiesto Feat. CC Sheffield - «Escape Me» клип татах


DJ Tiesto – гын 2009 онд гаргасан Kaleidoscope цомгт орсон доргио транс «Escape Me» -г татахаар оруулж байна. Угийн цоглог хэмнэлтэй, шилдэг DJ бол яахын аргагүй Tiesto билээ...


>Tiesto Feat. CC Sheffield - «Escape Me» mp3 татах


Read more

Fashion TV Party MONGOLIA


Fashion TV (Фэшн Ти Ви) нь дэлхийн загварын ертөнц, гоо сайхан, тансаг гоёмсог дүр төрх, тэдгээртэй холбоотой амьдралын хэв маяг, шоу хөтөлбөр, нэвтрүүлгийг 7 хоногийн 24 цагийн турш дэлхий даяар сурталчлан цацдагаараа бидэнд хэдийнээ танил болсон.

Энэ удаад Fashion TV-ийн олон үйл ажиллагааны нэг хэсэг болох F PARTY (Ф Парти)-г Монголдоо анх удаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр iLOFT FUNCTION HOUSE, АЛТАЙ КАШМИР ХХК нар хамтран 2010 оны 7 дугаар сарын 9-нд зохион байгуулсан билээ.

F PARTY-г зохион байгуулснаар FTV сувагаар дамжуулан манай гарагийн 5 тивийн 202 орны 400 орчим сая өрх айлд Монгол Улсаа, үндэсний үйлдвэрлэгчдээ, брэнд бүтээгдэхүүнүүдээ сурталчлах боломж нээгдэж байна. Мөн дэлхийн загварын ертөнц болон орчин үеийн том хотын хэв маягтай Монголчууд хэрхэн зэрэгцэж алхаж байгаагаа харуулж чадах юм.

Энэ арга хэмжээнд АЛТАЙ КАШМИР ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр, FTV-ийн Монгол дахь төлөөлөгч GEM INTERNATIONAL ХХК болон Tiger Translate хөтөлбөр, Ноён-Уул ХХК нар дэмжигч байгууллагаар оролцож байна.

Монголчууд бид “I LOVE FASHION TV” гэж хэлэх боломжтой боллоо




















Read more

Халуун өдрүүдэд хөлрөхөөс хэрхэн сэргийлэх вэ?


Зуны хэт халуунд хөлрөнө гэдэг нилээд том асуудал болдог шүү дээ. Хөлрөх нь биед тавгүй мэдрэмж төрүүлж, чөлөөтэй хөдлөхөд саад болдог.

Тэгвэл хэт их хөлрөлтөөс хэрхэн сэргийлэх ёстой вэ?

• Мэдээж хөлрөхөөс хамгаалах өдөр тутмын арга хэрэгсэл бол хөлс дарагч билээ.

• Гэхдээ бүх биеэр хөлрөхөөс хамгаалах өөр арга бол цай, кофе уухгүй байх явдал. Зуны улиралд бол өдөрт халуун кофе, эсвэл цайнаас 2 аяга уухад хангалттай байдаг. Түүнээс ихээр уувал биеийн ерөнхий температур ихсэж хөлрөх шалтгаан болно. Мөн Energy drinks буюу хүч тамир оруулагчийг ууж болохгүй. Энэ нь биеийн үйл ажиллагааг эричмжүүлсэнээр хөлс ихээр ялгарахад хүргэдэг юм.

• Халуун ногоотой хоол хүнснээс татгалз.

• Дасгал, биеийн хөдөлгөөн дутагдсанаас үүдэн хөлрөлт их болдог. Жин ихтэй хүмүүс хөдрөх нь их байдаг шүү дээ. Тиймээс хэвийн жинтэй байх нь өөрөө хөлрөлтийг зохицуулж байгаа хэрэг.

• Хөлрөлтөөс хамгаалдаг буюу биеийн халуун бууруулдаг хоол хүнс хэрэглэж болно. Жишээ нь усан үзэм, улаан лоолийн жүүс.

• Хэрвээ танд хөлс дарагч олдохгүй бол гэрийн нөхцөлд лемоны шүүс, эсвэл хүнсний содыг суганыхаа доор түрхэж болно. Ингэснээр хөлрөлтийг бууруулах бөгөөд танд шинэхэн мэдрэмжийг төрүүлнэ. Бас үнэр дарах үйлчилгээтэй.

• Мэдээж хөнгөн хоол хүнсийг идэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл биенд ачаалал өгөхгүй хоол хүнс гэсэн үг.

• Гадагш гарахаасаа өмнө усанд орох хэрэгтэй.
Эдгээр аргыг ашигласнаар та хөлрөх асуудлаа бага ч гэсэн шийдэх байх гэж найдаж байна.


Read more