Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisic ing elit, sed do eiusm
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisic ing elit, sed do eiusm
Showing posts with label Эрүүл мэнд. Show all posts

Гүйлт ямар ч эмч, эмнээс илүү ач тустай


Орчин үед хүмүүс эрүүл мэнддээ анхаарч байна гэх нэрийн дор элдэв төрлийн хоол хүнс, аминдэмүүд идэж ууж, бас янз бүрийн спортоор хи­чээл­лэдэг. Тэгвэл ямар ч сай­хан шим тэжээлт бодис хэрэг­лэж, дасгал сургуулилт хийсэн ч гэсэн уушигны багтраа­тай, бага зэрэг явган явахад амьс­­­­­­­гаад­даг, тарган, сульдаа­тай, мөн зүрх судасны буюу зүрхний хэм алдагдах өвчтэй хэвээр байх нь элбэг бий. Тэгвэл эдгээрээс салах хамгийн найд­вартай, хямдхан арга нь гүйх аж. Өглөө оройдоо гүйж хэвшсэн хүний зүрхний цохилт хэвийн, илүүдэл жин­гүй, булчингийн үйл ажил­лагаа, уушигны багтаамж ч хэвийн хэмжээнд байдаг бай­на. Мөн таны даралт багасч, ясны бүтэц сайжирч сийрэг­жилтээс ч урьдчилан сэр­гийлж чаддаг сайн талтай аж.
Гүйлт нь физологид сайн нөлөөтэйгөөс гадна сэтгэцийн эрүүл мэндэд ч сайнаар нө­лөөлдөг байна. Хэрэв та бие организмаа эрүүл байлгахаар шийдсэн бол доорх зөвлөгөөг дагаарай.

Гүйлтээр хичээллэхдээ эхлээд эхний долоо хоногт зургаан минут алхан нэг минут гүйгээрэй. Ингэхдээ гурван удаа давтаарай.

Дараагийн долоо хоногоос алхалтаа таван минут болгож гүйлтээ хоёр минут болгоорой. Үүнийг мөн л гурван удаа давтана. Энэ мэтээр алхалтаа багасгаж гүйлтийн хугацааг сунгасаар зургаан долоо хоног үргэлжилж долоо дахь долоо хоногоос гүйлтээ 10-15 минут хүртэл ахиулсаар та өдөрт нэг удаа гүйхдээ 25-30 минут гүйдэг болох ёстой.

Эхний хэдэн өдөр танд хэцүү хүнд мэт байвч дараа­гийн долоо хоног гэхэд танд ердийн л хугацаа мэт санагдах болно.

Мөн та гүйж байхдаа хэт их ачаалал авахгүйгээр хүнтэй ярьж чадахуйц байдлаар зөөлөн гүйхээ мартуузай. Гүйж дуу­саад заавал буцалсан буюу цэвэршүүлсэн ус ууж алдсан шингэнээ нөхөх хэрэгтэй гэд­гээ бүү мартаарай.


Read more

Хүзүү чилж өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?


Урт хугацаагаар суугаа ажилладаг хүмүүс хүзүү өвдөх хөших өвчинд нэрвэгдэх нь зөндөө байдаг. Эдгээр хүмүүсийн хүзүүний мөгөөрс нь дарамтад учрахын зэрэгцээ шилэн хүзүүний булчин нь ажиллах цагийн уртад сунаж татагдан ядаргаа бий болгодог. Ийм байдал даамжраад ирэхээр шилэн хүзүүг үргэлжид нь гэмтээж улмаар хүзүү өвдөх өвчинд нэрвэгддэг.
Урт хугацаагаар суугаад, бөхийж ажилладаг хүмүүс юуны өмнө толгойгоо ялимгүй урагш бөхийлгөн чөлөөтэй тэгш сайхан сууж, толгой, хүзүү, цээжээ хэвийн байдалд байлгах шаардлагатай.

Ширээ сандлынхаа өндөр намыг биеийнхээ хэмжээнд яв цав тохируулж, дэндүү бөхийж, бас хэтэрхий гэдийхээс зайласхийх хэрэгтэй. Үүнээс гадна, ширээнийхээ нүүрээс 10-30 градусс жишүү байх тусгай хавтанг захиалгаар хийлгэж хэрэглэвэл хүзүү өвдөхөөс сэргийлэхэд нэн ашигтай юм.

Суугаа ажилтай хүмүүс 1-2 цаг болоод шилэн хүзүүгээ зүүн, баруун тийш нь олонтоо хөдөлгөж байвал сайн. Шилэн хүзүүгээ хөдөлгөхдөө зүүн баруун тийш нь зөөлөн зөөлөн, алгуур аажмаар аль болохоор гүйцэд сайтар хөдөлгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, хоёр мөрөө хөдөлгөх дасгал хийнэ. Юуны өмнө, хоёр мөрөө алгуур аажмаар доош нь хумьж 3-5 секунд, дараа нь хоёр мөрөө дээш нь өргөөд 3-5 секунд болно. Энэ хөдөлгөөнөө 6-8 удаа давтана. Эсвэл ажлын өрөөний хоёр ширээг ашиглаад, хоёр алгаараа хоёр ширээг дарж, хоёр хөлөө зэрэгцүүлэн хөндий өргөөд шилээ хантран 5 секунд болох бөгөөд энэхүү хөдөлгөөнөө 3-5 удаа давтаж хийнэ.

Ойр зайгаас юмыг удаан хугацаагаар харах юм уу, ялангуяа толгойгоо бөхийлгөөд юмыг удаан хугацаагаар харахад шилэн хүзүүг муугаар нөлөөлдөг төдийгүй харааг чилээж, нүдийг харалган болгох аюултай юм. Иймээс удаан цагаар бөхийж ажиллахдаа, зохих цаг өнгөрвөл толгойгоо өргөөд алсын барааг 30 минут хиртэй харж бараалах хэрэгтэй. Ингэх нь ядаргааг тайлдаг бөгөөд шилэн хүзүүний эрүүл мэндэд тун ашигтай байдаг юм.


Read more

Хараа сэргээх дасгалууд


Надад харааныхаа мэдэрлийг дасгалжуулж хараагаа сэргээхэд маш их тус болсон хэдэн хэрэгсэл бэлдэж авахыг санал болгож байна.
Би 10x10 хэмжээний дөрвөлжин (зургаа, найман өнцөгт юм уу эсвэл тойрог хэлбэртэй байж болно) хатуу картоны голд 35 мм огтлолтой дугуй нvх гаргасан. Нvхний ирмэгийг нямбай гэгч тэгшлээд, тохиромжтой иш тогтоогоод бараан ногоон өнгөөр будсан. Томруулдаг шил л гэсэн vг. Гэхдээ шилнийх нь оронд цоорхой нvх байна. Энэ төхөөрөмжтэй дасгалаа гадаа хашаандаа, байгаль дээр, эсвэл зvгээр цонхныхоо дэргэд хийж болно. Энэ нь ямар учиртай дасгал юм бэ?
Хvн дасал болсон дvр зургийг харж байхад нvдэнд тусах зvйл байхгvй, нvдний мэдрэл залхуутайгаар зvvрмэглэж байгаатай адил байна.

Баруун гартаа өнөөх хэрэглэлээ бариад тохойгоо тэнийлгэн зvvн нvдээ хааж баруун нvдээрээ нvхээр нь харна. "Томруулдаг шилтэй" гараа аажуухан дээш доош, баруун зvvн тийш болгон, тойруулан, зигзаг маягийн хөдөлгөөн хийх мэтээр янз янзаар хөдөлгөж харна. Тэгэхэд хэдхэн минутын өмнө танил дvр зургуудыг залхуутайя харж байсан нvд гэнэт ямар нэг огт шинэ зvйлийг олж харна. Энэ бол та харааныхаа мэдрэлд сурж заншаагvй нэмэгдэл ачаалал өгч, тэрбээр ажиллаж эхэлсэн гэсэн vг. Энэ дасгалыг хийхэд цаг хугацааг хязгаарлахгvй. Гэхдээ заавал завсарлаж, нvдээ амрааж байх шаардлагатай. Дасгал анхаарлыг тань өөр зvйлд саатуулан алжаал ядаргааг тань тайлах нэгэн төрлийн өвөрмөц наадгай болж, танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

7-8 долоо хоног ийм дасгал хингээд өөртөө итгэх итгэл маань эргэн ирж, мэдэрлийн ядаргаа арилж, толгой өвдөхөө больсон.

Дараагийн дасгалыг мөн адил "томрулдаг шилтэй" хийнэ, гэхдээ энэ удаал нvх нь 18-20 мм хэмжээтэй байна. Энэ нь зөвхөн хараа сэргээж бэхжvvлэхээс гадна ой тогтоолыг сайжруулах нөлөө vзvvлнэ. Vvнээс гадна хатуу цагаан цаасаар 50 ширхэг 3x4 хэмжээтэй дөрвөлжин юмуу дугуй дvрс хайчлааад дээр нь 1-9 хvртэл тоонуудыг бичих хэрэгтэй. Гэхдээ тоонууд томоос авахуулаад 1.5-2 м зайнаас ялгаж харж болохуйц жижиг хvртэл янз бvр байх хэрэгтэй. Дараа нь эдгээр тоонуудыг том цаасан дээр энд тэнд нь оруулаад хааш хааш нь тав таваар 15-20 см зайтайгаар эгнvvлэн бэхлэнэ.

За ингээд 25-ыг наагаад, 25-ыг нь жоорлочих. Гараа сунгаж байгаад "томруулдаг шилээрээ" эгнээнvvдээр аажуухан шилжvvлэн таван тоо болгоныг тогтоохыг хичээнэ. Дасгалын учир нь нvхээр том жижиг янз бvрийн хэмжээтэй тоонууд гарч ирэн нvдний мэдрэлийг өөр өөр горимоор ажиллуулж, жижиг тоо гарч ирэхэд хөвчирч, арай том тоо гарч ирэхэд суларна. Тоог тогтоох нь дасгалыг сонирхолтой болгож, ой тогтоолыг сайжруулна. Аажимдаа та тоонуудын дарааллыг тогтоох учир хадгалсан тоонуудаараа сольчих. Тэгээд эхнээс нь тогтооно.
Эхнэр маань өдөрт арван минутаар оролдсоор байгаад гурван долоо хоногийн дотор хараагаа +2-оос +1.5 болгосон. Тэрбээр хэл бичиг уран зохиолын багшаар ажилладаг, тэгээд нvднийхээ шилийг зөвхөн хоол идэж байхдаа, сургууль явах замдаа, унтахдаа л авдаг гэдгийг харгалзан vзэхэд энэ бол муугvй vр дvн.


Read more

Нулимс тайвшрал авчирдаг


Сүүлийн үеийн судалгаагаар уйлахад сэтгэлийн хямрал арилдаг болох нь батлагджээ. Эрдэмтэд нулимсны бүтцийг судалж лейпинткефалин ба пропатин гэдэг хоёр бодис ялгаж авсан байна. Энэ хоёр бодис нь сэтгэл хямрал үеийн нулимсанд байх бөгөөд сонгино хэрчихэд гардаг нулимсанд байсангүй. Тэгэхээр нулимс, хөлс нь амьсгалаар гадагшлах агаарын адил бие махбодийн хордлого тайлахад тусалдаг байна.

Зарим эрдэмтэд нулимсыг шээс, цусны адил шинжилж, өвчнийг оношлоход хэрэглэж болно гэж үзэж байна. Нүдний гадна өнгийн дээд жижиг булчирхайд нулимс үүсч тэр нь нүд цавчих тоолонгоор нүдний эвэрлэг бүрхүүлийг чийглэдэг. Нүд цавчлах нь гадны хог шороо, цочроогч зүйлсээс нүдийг хамгаалдаг.
Уйлах үед гарах дуу хоолой, хөдөлгөөн нь өвчин бүрт адилгүй. Энэ нь хэлд ороогүй хүүхдийн өвчнийг танихад тустай. Хүүхэд өвдсөн үедээ өндөр, тасалданги дуугаар уйлдаг байна. Мөн эрчүүд эмэгтэйчүүдээс тав дахин бага уйлдаг. Тиймээс сэтгэл хямралын өвчнөөр өвдөх нь элбэг. Тэгэхээр уйлах нь бие махбодийн байвал зохих урвал учраас огт уйлахгүй байх нь эрүүл мэндэд сайнгүй юм.



Read more

Зуун настын шvvс сэвх арилгана


Зуун настын шvvс сэвх арилгана

Тасалгааны ургамал зуун настын шvvсийг эрvvл мэндэд төдийгvй гоо сайханд хэрэглэдэг байна.

Хэрэв нvvр тань харлаад, сэвхтэх шинж орсон бол дараахь аргыг хэрэглээд vзээрэй. Нэгдvгээрт, тал аяга зуун настын шvvсэнд нимбэгний шvvс дусаагаад уг бэлдмэлээр унтахын өмнө нvvрээ арч. Хөвөн эсвэл даавуунд шингээж арчихаа мартуузай. Сайтар арчсаны дараа өглөө нь нvvрээ угаагаарай. Долоо хоног арчихад арьс тань мэдэгдэхvйц цайрч, өнгөлөг болсон байна. Хоёрдугаарт, дутуу чанасан өндөгний нялцгай шард зуун настын шvvс дусаагаад маск маягаар нvvрэндээ тавина. Ийм маскийг долоо хоногт гурваас дөрвөн удаа тавьж заншвал нvvр тань ямагт цагаан, цэвэрхэн байх болно.



Read more

Эрүүл амьдарцгаая


Хүн бол булчингийн амьтан. Байгалийнхаа бүтээгдэхүүнээр хооллодог сүү өвсөн тэжээлтэн байжээ. Хүн үүссэн цагаасаа эрүүл чийрэг булчинлаг бие бялдартай, ямар ч өөхлөг давхаргагүй, ямар ч өвчин хуучгүй, зөвхөн гэнэтийн осол юмуу, үхэн үхтлээ урт наслаж, эрүүл амьдардаг байжээ. Эртний хүмүүс уул хадаар гүйж, харайж хүнс тэжээлээ шууд байгалиас нь хүртэж, цэвэр булаг шандаар ундаалж байгальд атаархмаар аз жаргалтай байжээ. Гэтэл орчин үеийн хүн төрсөн цагаасаа үхлийн хороор тэжээгдэж, өвчний үүр болж байна.

Ходоод нь хогийн сав шиг. Оюун ухаан нь эрүүл мэндийн боловсрол, өөрийгөө хайрлах ухаан дутаж байна. Өөрийнхөө бие бялдраар бахархах хүн дэндүү цөөхөн. Та өөрийнхөө жинхэнэ төгс болгож чадна гэдэгт 100% итгэх хэрэгтэй. Энэ үнэхээр боломжтой. Хэдхэн сарын дотор гоолиг биетэй болох боломжтой. Таны бие булчингаас тогтсон гэдгийг сайн санаж яв!
Булчинг зөв хөгжүүлснээр өөхлөг давхаргыг арилгахад л төгс бие бялдартай болно. Энэ бол fitness (бие бялдрыг зөв хөгжүүлэх дасгал). Гэхдээ хооллолтыг бас зөв зохицуулах хэрэгтэй. Та байгалийн амьтан байгалийнхаа л хүнсийг хэрэглэ!
Юу? Мэдээж жимс, ногоо, үр, самар, ус, сүү цагаан идээ, загас г.м. Орчин үеийн, хотын амьдралын хэв шинж дэндүү өөрсдийгөө устгаж байна. Буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол ямар олон үр дагавартайг мэдэж байгаа. Мэдэхгүй ч хүн байгаа. Мэдсээр байж хайхрахгүй ч хүн байгаа.
Яагаад?1-рт Жилээс жилд хөгширч байгаагаа нас тогтох гэх юм. Миний бодлоор хүн 120 гаруй наслах боломжтой атал 30 гараад л 120 насныхаа талд хүрээгүй байж өөрийгөө хөгшинд тооцож эхэлдэг.
2-рт өвчин ярих дуртай. Дөнгөж 20 гаруйхан настайгаасаа эхлээд элдэв өвчин ярих нь үнэхээр ичмээр. Өөрийгөө сул дорой, ямар ч сэтгэлийн тэнхээ, тэвчээр хатуужил, эрүүл мэндийн боловсролгүй байгаагаа мэдэх хэрэгтэй. Миний бодлоор бие бялдар хөгжүүлэх дасгалаар (fitness) тогтмол хичээллэж, зөв хооллож байвал ямар ч өвчин эмгэг тусахгүй эрүүл чийрэг, өөрөөрөө бахархаж өөдрөг, ямар ч хүнд ажлыг даван гарах эрч хүчтэй байдаг гэдэгт итгэлтэй байна.
Үүнд 7 хоногт 3 хан удаа 1 хичээллэхдээ 1 цаг идэвхтэй хөдөлгөөнт дасгал (fitness)-ээр хичээллэж, зөв хооллож, сайн амарч сурч хэвших хэрэгтэй. Fitness-ээр ямар ч насны эрэгтэй, эмэгтэй бүгд л хичээллэх боломжтой.
Өсөлтийн насныханд бие бялдарыг нь эхнээс нь зөв хөгжүүлж, өсөлтийг хурдасгана.
Дунд насныханд илүүдэл жин хуримтлагдахаас сэргийлнэ. Дундаас дээш насныханд хөгшрөлтийг удаашруулна. Залуу биеийг хадгалж явахад хэрэгтэй. Булчингаа идэвхтэй зөв ажиллуулахгүй бол төгс сайхан бие бялдартай харагдахгүй, улам эв хавгүй өөхөн биетэй, үе мөч чинь удаан хөдөлгөөнгүй байснаас шохойжин хатуурч, хөдөлгөөнгүй болж, наснаасаа эрт хөгширнө, амархан хугарч бэртэмтгий болно. Залуу хүн болгон биеэ зөв сайхан хөгжүүлэх хэрэгтэй шүү!
Хөвгүүд дэндүү туранхай, охид нь дэндүү харвинтай, тэгээд бүгд бөгтийж явж байгаа нь үнэхээр бие бялдраа хөгжүүлэхэд анхаарахгүй байна гэсэн үг. Бас эмэгтэйчүүд жирэмслээд, амаржаад ирхээрээ биеэ гаргуунд нь хаяж байгаа нь харамсалтай. Эмэгтэй хүн эрийн чимэг, ертөнцийн гэрэл гэгээ, гоо сайхан нь гэдгээ үргэлж ямар ч үед санаж явах хэрэгтэй. Хэзээ ч гоо сайхнаа алдаж болохгүй. Энэ нь гоёж гоод гэсэн үг биш шүү. Эрүүл өвчин хуучгүй, чийрэг биетэй, гоолиг залуу хэвээрээ гэр бүлээ зөв хооллодог байх хэрэгтэй гэсэн үг юм шүү.
Эмэгтэй хүн гэр бүлийн хооллолт, амралт чөлөөт цагт монополь эрхтэй байдаг, үүнийгээ ашиглах хэрэгтэй. Гэр бүлээ эрүүл хүнсээр зөв хооллуулж заншуулах хэрэгтэй. Тэгвэл нөхөр тань таргалахгүй, хүүхдүүд тань өсгөлүүн эрүүл чийрэг өснө. Бас амралтын үеэрээ ямар нэгэн спортоор хичээллэцгээж, эрүүл агаарт уул хадаар алхах зэрэг идэвхтэй амралтанд хэвшүүлэх хэрэгтэй!



Read more

Арьсанд сөргөөр нөлөөлөх зуршлууд


1. Нарнаас хамгаалах тос түрхэхгүй байх
Нар нь элч дулааныг ялгаруулдаг хэдий ч нарнаас ялгарах хэт ягаан туяа нь арьсыг бага ч гэсэн түлж байдаг. Хүмүүсийн гаргадаг нэг алдаа бол нарнаас хамгаалах тосныхоо үйлчлэлийг дутуу ойлгох явдал. Нарнаас хамгаалах тоснуудын үйлчлэх хугацаа бүр нь өөр өөр байдаг. Зарим нь зөвхөн 4 цаг үйлчилдэг байхад зарим нь 8 цаг үйлчилдэг. Тэгхээр та 8 цаг тутамд тосоо сэргээж байх хэрэгтэй болно. Нарны тос авах гэж байгаа бол хэр удаан үйлчилэхийг нь сайн асуугаарай.

2. Тамхи татах
Тамхи татдаг бол шууд тамхиа хаяхыг зөвлөе. Эрүүл мэндэд муу төдийгүй, таны арьсанд илүү олон үрчлээ, нүх сүв тогтооно шүү.

3. Хэт их алкохол хэрэглэх
Өдөрт та нэгээс илүү алкохолтой коктэйл уухад л таны арьсанд өөрчлөлт орж эхэлнэ. Алкохол нь арьсанд хөгшрөлт үүсгэдэг бас нэг хүчин зүйл юм.

4. Буруу бүтээгдэхүүн сонгох
Мэдээж арьсандаа зохицоогүй бүтээгдэхүүн хэрэглэх нь муу нөлөөг авчирна. Таарсан бүтээгдэхүүнийг бус өөрт таарсан бүтээгдэхүүнээ сайтар сонгож аваарай.

5. Хүзүүгээ мартах
Нүүрний арчилгаа зөвхөн нүүрний хэсгийг арчилаад дуусахгүй. Хүзүүгээ бас арчилах ёстой. Учир нь хүзүүний арьс бас эмзэг байдаг бөгөөд хүнийг сайхан харагдуулахад хүзүүний арьс нилээд үүрэг гүйцэтгэдэг юм шүү.

6. Арьсныхаа эрүүл мэндэд үл анхаарах
Арьс өнгөө алдах олон шалтгаан байдгаас арьсны өвчнүүдийг нэрлэж болно. Түүнчлэн биендээрх мэнгэ, толбоо сайтар ажиглаж, эмч дээр очиж шалгуулах нь зөв . Учир нь бие дээр гарах толбонууд арьсны өвчинөөс үүсэж болдог.
7. Будагны багсаа цэвэрлэхгүй байх
Багсандээр олон төрлийн бактери, хир тогтдог. Тиймээс ойр ойрхон цэвэрлэж байх хэрэгтэй.

8. Утсаар их ярих
Утсан дээрх бактерыг эс тооцлоо гэхэд нүүрээ удаан шахаж, татах нь арьсыг үрчийлгэх болно.

9. Нүүрийг хэт их угаах, буруу угаах
Нүүрийг цэвэрхэн байлгах нь маш зөв хэрэг. Гэхдээ хэтрүүлж угаах нь нүүрний тослог чанарыг алдагдуулж, хуурайшуулахаас гадна элдэв бактери нян тархахад хүргэдэг байна.

10. Нойр муутай байх
Нойр муу байх нь нүүрний арьс өнгөө алдах том шалтгаан. Стрессд орох, ядрахаар нүүрэндээр юм гарч, нүүр өнгөө алддаг шүү дээ. Харин стресс, ядаргааг тайлах арга бол нойр. Түүнчлэн их унтахдаа бус харин эрт унтахдаа гол нь байдгыг санах хэрэгтэй. Аль болох эрт унтаж, өглөө эрт босвол сайн.

11. Орой унтахдаа нүүрээ угаахгүй байх
Будгыг нүүрэндээр удаан хугацаагаар байлгах нь муу. Түүнчлэн будагтай унтах нь бүр их хортой. Шөнө хүний арьсны бүх сүв нь нээгдэж амардаг. Гэтэл будагтай унтах үед нүүрний нүх сүвд будаг орсоноор мэдээж арьсны нүх сүвд бактери орж, өвчилөхөд хүргэнэ.

12. Нүдээ буруу арчилах
Нүд орчимын арьс хамгийн эмзэг, нимгэн байдаг. Гэтэл бид нүдээ байнга нухдаг. Тэр бүхэнд нүдний орчимын арьс үрчийж байдаг. Мөн 25 хүрсэн бол заавал үрчлээний эсрэг тос түрхээрэй.

13. Батга шахах
Батгыг шахах нь хамгийн буруу үйлдэл. Учир нь батгыг шахах үед бактери идээ нь цаад нүх сүврүүгээ тархадаг аж. Үүний улмаас батга бүхэл нүүрээр тархахад хүрдэг юм. Тиймээс батга гарсан бол битгий оролдоорой.

14. Хөдөлгөөнгүй байх
Дасгал хийх нь цусны эргэлтийг сайжруулж арьсыг эрүүл чийрэг болгодог.

15. Биеэ борлуулах
Биеэ борлуулахыг хүсвэл борлуулагч тос түрхэж болох юм. Харин хэзээ ч лазераар битгий шаруул. Энэ нь арьсанд хорт хавдар үүсэх нөхцөл болдог. Тэгээд ч лазерын туяа хүний биед хортойг хүн бүр мэднэ биз.


Read more

Нүдний харшилыг хэрхэн эмчилэх вэ?


Хавар цагт шороо тоосноос үүдээд нүдний харшил сэдэрч нүд улайх, загатнах, нулимс гарах шинж тэмдэг илэрдэг. Ганц шороо тоосноос бус олон зүйлээс харшил гарч болно. Жишээ нь амьтны үс, хурц үнэр, будаг гэх мэт

Ерөнхий зөвөлгөө

Татгалзах
Юуны түрүүн нүдний харшлыг үүсгээд байгаа зүйлээсээ татгалз. Нүд загатнаж байна уу? Гэрийн нөхцөлд бол аль болох шороо тоосноос татгалз. Хэрвээ танай гэрт амьтан байгаа бол амьтны үс харшил үүсэх шалтгаан болоод байж магадгүй юм. Түүнчлэн загасны хоолнууд харшил өгөх нь их байдгыг санаарай. Гэрээ аль болох шороо тоосгүй байлгаж, болж өгвөл шороотой өдөр гадагш бүү гар.
Цонхоо онгойлголгүйгээр агааржуулагч, чийгшүүлэгч залгаарай.
Сорил
Эмнэлэгт ханд. Харшил тодорхойлох сорил хийлгүүл. Чухам юунаас харшил үүсэж байгааг эмнэлэг сорил хийж үзсэнээр таны харшилын шалтгааныг тодорхойлох болно.
Мөн зарим нэг нүдний дусаалгануудыг хэрэглэж болно. Гэхдээ эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.

Нүд улайх, нулимс гарах
Нүднээс нулимс гарах нь үндсэн 2 шалтгаанаас үүддэг - Харшил, Нүд хуурайших.
Танд хуурайшсан нүднээс нулимс гарна гэхээр сонин сонсогдож байж магадгүй юм. Гэхдээ нүд хуурайших нь нүднээс ихээр нулимс ялгарахад хүргэдэг аж.

Нүд улайхаар хүмүүс нүдний дусаалга дусаадаг. Нүдний улаан багасгах үйчилгээтэй эмийг хэрэглээд нүдийг улайлгаж буй шалтгааныг эмчилж чадахгүй. Учир нь нүдний дусаалга зөвхөн нүдний судсыг жижигрүүлсэнээр нүдний улаан багасдаг аж. Харин дараа нь дусаалгаа зогсоосны дараа судаснууд анхныхаа байдлаас илүү ихээр тэлж нүд тань улам улайх болно. Тэгэхээр нүдний улаан бууруулах дусаалга эмчилгээ болж чадахгүй юм.
Тэгэхээр нүдний харшилыг үүсгэж байгаа шалтгааныг олж түүний эсрэг эмчилгээтэй эмийг хэрэглэх нь зөв.

Харшил ба линз
Харшил хөдөлсөн үед линз зүүхэд таагүй мэдрэмж төрж эхэлдэг. Энэ нь линзний орчимоор шороо тоос орж, линз зүүхэд тавгүй болгодог байна. Тиймээс нүдний дусаалга хэрэглэхдээ эмчээсээ нүд болоод линзийг тань цэвэрхэн байлгаж чадах дусаалгыг асуугаарай.
Түүнчлэн зарим дусаалгууд линзний чанар, мөн өнгөнд нь нөлөө оруулдаг гэдгийг анхаарч, дусаалгаа сонгоорой.
Линз нь өөрөө бас харшил үүсгэгч болдог юм шүү. Хэрвээ танд харшилын шинж тэмдэг илэрсэн бол линзээ солиод үзэхэд илүүдэхгүй.

Халдвар
Нүд улайх нь зөвхөн харшилаас үүдэхгүй. Зарим хүмүүс нүдний өвчинийг харшилтай андуурах тохиолдол бий. Зарим нэг нүдний халдварт өвчнүүд бий. Тэдгээр нь ахуйн замаар халдаж болдог. Жишээ нь гар нүүрийн алчуур гэх мэт. Тиймээс хэрвээ таны нүд улайсан бол ямар ч тохиолдолд өөрийн ахуйн хэрэглээний зүйлсээ гэр бүлийнхээ хүмүүсээс тусгаарласнаар тэдний эрүүл мэндийг хамгаалж байгаа хэрэг болно шүү.

Нүдний эмчилгээ эмээр, дусаалгаар байдаг. Гэхдээ дусаалгыг хэрэглэсэн нь дээр байдаг юм шүү. Эм нь нүдэнд шууд хүрдэггүй учир үйлчилгээ нь удаан байдаг.

Эцэст нь хэлэхэд нүдний эмчилгээг заавал эмчийн зааврын дагуу хийгээрэй.

Та нүдний харшилтай юу? Шалгаад үз.

1. Гэр бүлд тань харшилтай хүн бий юу?
2. Таны нүд үе үе загатнадаг уу?
3. Заримдаа нүд тань улаасан байдаг уу?
4. Та ямар нэг амьтнаас харшилтай юу? Жишээ нь муурнаас
5. Та найтаах, нус гарах шинж тэмдгийг дарах үүднээс дусаалга хэрэглэдэг үү?
6. Агааржуулагч, чийгшүүлэгч асаасан үед нүдний улаан тань багасдаг уу?
7. Зарим нэг гоо сайхны бүтээгдэхүүн, эсвэл хурц үнэртэй усны хажууд нүднээс тань нулимс гардаг уу?

Хэрвээ та эдгээр асуултуудын ихэнхэд нь тийм гэж хариулсан бол та нүдний харшилтай байх магадлалтай тул эмчид хандаарай.


Read more