Халуун өдрүүдэд хөлрөхөөс хэрхэн сэргийлэх вэ?


Зуны хэт халуунд хөлрөнө гэдэг нилээд том асуудал болдог шүү дээ. Хөлрөх нь биед тавгүй мэдрэмж төрүүлж, чөлөөтэй хөдлөхөд саад болдог.

Тэгвэл хэт их хөлрөлтөөс хэрхэн сэргийлэх ёстой вэ?

• Мэдээж хөлрөхөөс хамгаалах өдөр тутмын арга хэрэгсэл бол хөлс дарагч билээ.

• Гэхдээ бүх биеэр хөлрөхөөс хамгаалах өөр арга бол цай, кофе уухгүй байх явдал. Зуны улиралд бол өдөрт халуун кофе, эсвэл цайнаас 2 аяга уухад хангалттай байдаг. Түүнээс ихээр уувал биеийн ерөнхий температур ихсэж хөлрөх шалтгаан болно. Мөн Energy drinks буюу хүч тамир оруулагчийг ууж болохгүй. Энэ нь биеийн үйл ажиллагааг эричмжүүлсэнээр хөлс ихээр ялгарахад хүргэдэг юм.

• Халуун ногоотой хоол хүнснээс татгалз.

• Дасгал, биеийн хөдөлгөөн дутагдсанаас үүдэн хөлрөлт их болдог. Жин ихтэй хүмүүс хөдрөх нь их байдаг шүү дээ. Тиймээс хэвийн жинтэй байх нь өөрөө хөлрөлтийг зохицуулж байгаа хэрэг.

• Хөлрөлтөөс хамгаалдаг буюу биеийн халуун бууруулдаг хоол хүнс хэрэглэж болно. Жишээ нь усан үзэм, улаан лоолийн жүүс.

• Хэрвээ танд хөлс дарагч олдохгүй бол гэрийн нөхцөлд лемоны шүүс, эсвэл хүнсний содыг суганыхаа доор түрхэж болно. Ингэснээр хөлрөлтийг бууруулах бөгөөд танд шинэхэн мэдрэмжийг төрүүлнэ. Бас үнэр дарах үйлчилгээтэй.

• Мэдээж хөнгөн хоол хүнсийг идэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл биенд ачаалал өгөхгүй хоол хүнс гэсэн үг.

• Гадагш гарахаасаа өмнө усанд орох хэрэгтэй.
Эдгээр аргыг ашигласнаар та хөлрөх асуудлаа бага ч гэсэн шийдэх байх гэж найдаж байна.


Written by

0 Сэтгэгдэл: