Амтат бялуу хийх жороос


Амтат бялуу нь баярын ширээний гол чимэг болдог төдийгүй найзтайгаа халуун дотно яриа үүсгэн суухад хоёр аяга халуухан кофе, хоёр зүсэм амтат бялуу байхад л хангалттай байдаг шүү дээ.

Ингээд амтат бялуу хийх хэд хэдэн жорыг танд зориулан бэлтгэлээ.

“Прага” бялуу

Орц: 1,5 стакан цөцгий, хоёр стакан гурил, нэг стакан гурил, нэг стакан сахар, дөрвөн хоолны халбага какао, 100 грамм цөцгийн тос буюу масло, ваниль, хоёр ширхэг өндөг, цайны тал халбага сод, нэг лааз өтгөрүүлсэн молоко.

Бэлдэх арга: Цөцгийгөө сахартай хутгаад, өндөг, сод, какао, ваниль, өтгөрүүлсэн молокогоо хийгээд бүгдийг нэг төрлийн холимог болтол сайтар зуурна. Дараа нь дээрээс нь гурилаа нэмж зуурч нух. Хоёр хэсэгт хуваагаад, шарах шүүгээнд хийж жигнэнэ.

Крем бэлтгэхдээ, хагас стакан цөцгийгөө хагас стакан сахартай хольж хутга. Гэхдээ сахар нь бүрэн хайлж дуусахаас өмнө хутгахаа болих хэрэгтэй. Цөцгийн тосоо нүдэж байхдаа тасралтгүй өтгөрүүлсэн сүүнээсээ хий. Мөн хоёр хоолны халбага какао нэм. Кекс бүртээ крем түрх. Сүүлд нь тортоо чимэглээд сэрүүн газарт тавиарай.

“Шарлотка”

Орц: Гурван ширхэг өндөг, нэг стакан сахарны нунтаг, нэг стакан гурил, 3 – 4 ширхэг алим.

Өндгөө сахартай хамт хөөсөртөл нь хутгана. Дараа нь дээрээс нь гурилаа нэмж, нэг цайны халбага сод хий. Дараа нь сайтар нухаад амраа. Энэ хооронд шарах шүүгээгээ халааж, бэлэн болсон гурилан зуурмаг дээрээ масло түрхэж хүүхдийн будаа эсвэл хатаасан талхны үйрмэг цацаж, дээр нь нимгэн зүссэн алимаа тавьж өрнө. Ингээд халаасан шарах шүүгээндээ хийж 30 – 40 минут байлгаад аваарай.

3өгийн балтай бялуу

Хольц:
250 грамм зөгийн балд тал стакан ус, нэг стакан ургамлын тос нэмж хийнэ. Дараа нь тал стакан жижиглэсэн самар, мөн тал стакан үзэм, 2 – 3 хоолны халбага цукат, нэг цайны халбага какао, уксуст хийсэн нэг цайны халбага сод, зуурмаг хийхэд тохирсон хэмжээний гурил орно.

Бэлдэх арга:
Бэлэн болсон зуурмагаа хоёр см зузаантай элдээд шарах шүүгээний тосолсон хавтан дээр тавина. Шарах шүүгээнд ойролцоогоор цаг хэртэй байлгаад гаргаж хөргөнө. Дараа нь нимбэгний чихэрлэг шүүс цацах эсвэл сахарны нунтаг цацаж хавтан дээр тавь.
Чихэрлэг түрхлэг: 200 грамм жижиг ширхэгтэй сахар эсвэл пудр, нэг ширхэг өндөгний цагаан, тал нимбэгний шүүс

Цөцгийтэй бялуу

Орц:
Нэг кг жинтэй бялууны хувьд 200 грамм гурил, сахар, 500 грамм өтгөн цөцгий, зургаан ширхэг өндөг, 500 грамм улаан буудайн талхны хатаамаг, 25 грамм цөцгийн тос /сахарны нунтаг цацахад зориулсан/ . Жимсний чанамал.

Бэлдэх:
Цөцгийн тосоо хөөсөртөл хутгана. Харин өндөгний шарыг сахараа уустал хутгаад цөцгийн тостойгоо хольж гурилаа бага багаар хийн тасралтгүй хутга. Бүгдийг нэг төрлийн зуурмаг болтол зуурна. Бэлэн болсон гурилан зуурмагаа хутгаад хэв бүхий савандаа болгоомжтой хийж хатаамал нунтаг талхаа цацна. Шарах шүүгээгээ 200 -220 градус хүртэл халааж, 25 – 30 мин байлгана. Бялуугаа хөргөсний дараа хэвнээс нь гаргаад нунтаг сахар цацаарай.

”Элсэн” бялуу

Орц: Таван стакан гурил, нэг стакан цөцгий, таван өндөгний шар, 200 грамм цөцгийн тос, нэг стакан сахар, давс, хутганы үзүүрээр сод.

Крем: Таван ширхэг өндөгний цагаан, нэг стакан самар, нэг стакан сахар,

Маслоо цөцгий мэт болтол хутгана. Өөр нэг саванд өндөгний шарыг сахартайгаа холиод дээр нь цөцгийгээ нэмнэ. Ингээд нэг өнгийн зуурмаг болмогц нь масло хийж, сод, давс, гурилаа хийж хутгаад 20 – 30 минут хүйтэн газар тавьж амраах хэрэгтэй. Үүний дараа тестээ авч гурван тэнцүү хэсэгт хуваа. Хэсэг тус бүрийг нэг ижил дугуй хэлбэртэй хэвэнд хий. Кремээ хийхдээ өндөгний цагааныг сахартай хутгаж хэмжээг нь нэмэгдтэл хутгаад жижиглэсэн самраа холь. Гурилан зуурмагийн гадаргуугийн хэсэгт кремийн үлдэгдлээ түрхээд самраа цац. Шарах шүүгээгээ 200 – 220 хэм халааж шаргадах хүртэл нь байлгах хэрэгтэй.


Written by

0 Сэтгэгдэл: