Хараа сэргээх дасгалууд


Надад харааныхаа мэдэрлийг дасгалжуулж хараагаа сэргээхэд маш их тус болсон хэдэн хэрэгсэл бэлдэж авахыг санал болгож байна.
Би 10x10 хэмжээний дөрвөлжин (зургаа, найман өнцөгт юм уу эсвэл тойрог хэлбэртэй байж болно) хатуу картоны голд 35 мм огтлолтой дугуй нvх гаргасан. Нvхний ирмэгийг нямбай гэгч тэгшлээд, тохиромжтой иш тогтоогоод бараан ногоон өнгөөр будсан. Томруулдаг шил л гэсэн vг. Гэхдээ шилнийх нь оронд цоорхой нvх байна. Энэ төхөөрөмжтэй дасгалаа гадаа хашаандаа, байгаль дээр, эсвэл зvгээр цонхныхоо дэргэд хийж болно. Энэ нь ямар учиртай дасгал юм бэ?
Хvн дасал болсон дvр зургийг харж байхад нvдэнд тусах зvйл байхгvй, нvдний мэдрэл залхуутайгаар зvvрмэглэж байгаатай адил байна.

Баруун гартаа өнөөх хэрэглэлээ бариад тохойгоо тэнийлгэн зvvн нvдээ хааж баруун нvдээрээ нvхээр нь харна. "Томруулдаг шилтэй" гараа аажуухан дээш доош, баруун зvvн тийш болгон, тойруулан, зигзаг маягийн хөдөлгөөн хийх мэтээр янз янзаар хөдөлгөж харна. Тэгэхэд хэдхэн минутын өмнө танил дvр зургуудыг залхуутайя харж байсан нvд гэнэт ямар нэг огт шинэ зvйлийг олж харна. Энэ бол та харааныхаа мэдрэлд сурж заншаагvй нэмэгдэл ачаалал өгч, тэрбээр ажиллаж эхэлсэн гэсэн vг. Энэ дасгалыг хийхэд цаг хугацааг хязгаарлахгvй. Гэхдээ заавал завсарлаж, нvдээ амрааж байх шаардлагатай. Дасгал анхаарлыг тань өөр зvйлд саатуулан алжаал ядаргааг тань тайлах нэгэн төрлийн өвөрмөц наадгай болж, танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

7-8 долоо хоног ийм дасгал хингээд өөртөө итгэх итгэл маань эргэн ирж, мэдэрлийн ядаргаа арилж, толгой өвдөхөө больсон.

Дараагийн дасгалыг мөн адил "томрулдаг шилтэй" хийнэ, гэхдээ энэ удаал нvх нь 18-20 мм хэмжээтэй байна. Энэ нь зөвхөн хараа сэргээж бэхжvvлэхээс гадна ой тогтоолыг сайжруулах нөлөө vзvvлнэ. Vvнээс гадна хатуу цагаан цаасаар 50 ширхэг 3x4 хэмжээтэй дөрвөлжин юмуу дугуй дvрс хайчлааад дээр нь 1-9 хvртэл тоонуудыг бичих хэрэгтэй. Гэхдээ тоонууд томоос авахуулаад 1.5-2 м зайнаас ялгаж харж болохуйц жижиг хvртэл янз бvр байх хэрэгтэй. Дараа нь эдгээр тоонуудыг том цаасан дээр энд тэнд нь оруулаад хааш хааш нь тав таваар 15-20 см зайтайгаар эгнvvлэн бэхлэнэ.

За ингээд 25-ыг наагаад, 25-ыг нь жоорлочих. Гараа сунгаж байгаад "томруулдаг шилээрээ" эгнээнvvдээр аажуухан шилжvvлэн таван тоо болгоныг тогтоохыг хичээнэ. Дасгалын учир нь нvхээр том жижиг янз бvрийн хэмжээтэй тоонууд гарч ирэн нvдний мэдрэлийг өөр өөр горимоор ажиллуулж, жижиг тоо гарч ирэхэд хөвчирч, арай том тоо гарч ирэхэд суларна. Тоог тогтоох нь дасгалыг сонирхолтой болгож, ой тогтоолыг сайжруулна. Аажимдаа та тоонуудын дарааллыг тогтоох учир хадгалсан тоонуудаараа сольчих. Тэгээд эхнээс нь тогтооно.
Эхнэр маань өдөрт арван минутаар оролдсоор байгаад гурван долоо хоногийн дотор хараагаа +2-оос +1.5 болгосон. Тэрбээр хэл бичиг уран зохиолын багшаар ажилладаг, тэгээд нvднийхээ шилийг зөвхөн хоол идэж байхдаа, сургууль явах замдаа, унтахдаа л авдаг гэдгийг харгалзан vзэхэд энэ бол муугvй vр дvн.


Written by

0 Сэтгэгдэл: