Дарс авахдаа юуг илүү их анхаарах вэ?


Дарс бол тансаг хэрэглээний нэг гэдэг шүү дээ. Мөн Франц чууд гэхэд намар усан үзмээ хураахдаа оюутнуудаар хураалгадаг гэнэ. Тэгэх нь тэдний хувьд чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх мөн танилын хүрээгээ тэлэх уламжлал болон үлджээ. Одоо ингээд дарс сонгохдоо юуг илүү анхаарах ёстойг сонирхоцгооё.

Дарс болгонд түүний ямар төрлийн болохыг товчилсон нэр байдаг. Тухайлбал франц дарсны чанарын баталгааг илрэхийлсэн АОС гэсэн бичигтэй шошго хадаастай байдаг. Мөн францын дээд зэргийн тансаг дарсыг CRU гэсэн бичгээр таньж болно. Хэрэв та урьсан зочиддоо гүн сэтгэгдэл үлдээхийг хүсвэл дээрх дарсыг сонгоорой. Түүнчлэн дарсны шилэн дээрх шошгыг сайтар анхаарах хэрэгтэй шошгоны дээд хэсэгт ихэвчлэн үйлдвэрлэсэн газрынх нь нэр байдаг.
Дарс сонгохдоо түүний хадгалсан хугацааг заавал анхаар. Таваас арван жил хадгалсан дарс нь яг адилхан нэртэй ч 15-20 жил хадгалсан дарснаасаа огт өөр чанартайг сана. Цөөхөн жил хадгалсан дарс бусдаасаа илүү цайвар, зөөлөн амттай байдаг. Зуны цагт та “залуу” дарс уух нь илүү тохиромжтой харин өвлийн цагт удаан хадгалсан дарс уухад гэмгүй.
Мөн ихэнх дарсыг удаан хадгалах тусам улам тансаг амттай болдог ч зарим төрлийн дарс чанараа алдах нь ч бий


Written by

0 Сэтгэгдэл: